Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхэд хуулийн зөрчилгүй

АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхэд хуулийн зөрчилгүй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар тус намын даргаар Л.Гантөмөр сонгогдсон. Тус намын гишүүд өнөөдөр (2023.01.27) Улсын дээд шүүхэд түүнийг бүртгүүлэхээр холбогдох баримт бичгүүдийг өгч, дараах мэдээллийг хийлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Ардчилсан намын эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, намын даргаа шинэ намын дүрэмд нийцүүлэн сонгосон. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Нөгөө талдаа Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг уураг тархи болсон. Намын зохион байгуулалт, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болсон. Энэ хүрээндээ намын төлөөлөгчид маань оролцоод, асуудлыг шийдсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан намын ээлжит бус Үндэсний бодлогын хороо, ээлжит бус Их хурал хуралдан, Ардчилсан намын даргыг сонгон батламжилсан. Энэ хурлын шийдвэрээр тухайн ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийг шинэ намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх материалыг хүргэх ёстой” гэж заасан тул Улсын дээд шүүх дээр ирээд байна.

Эх сурвалж: News.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)