“Цагаан уул” цомын эзнийг хайрын баярын өдөр тодруулна
“Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг хоёрдугаар сарын 14-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн наадмыг УГЗ яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болгон явуулж байгаа бөгөөд гурван үе шаттай зохион байгуулах аж.
Яруу найрагчид эхний шатанд хоёр бүтээлээр оролцох юм байна. Улаанбаатар хотоос оролцогчдын материалыг МЗХ-ны 203 тоотод болон цахимаар хүлээн авах бол хөдөө орон нутгаас оролцогчид mzkholboo цахим шуудангаар материалаа ирүүлж болох аж.
Эхний шатны материалыг нэгдүгээр сарын 18-аас хоёрдугаар сарын 8-н хүртэл хүлээн авна. Хоёрдугаар шатанд шүлгээ уншиж оролцох 24 оролцогчийг тодруулж нийтэд зарлах юм байна. III шатанд шилдэг 7 яруу найрагчаас шилдгийн шилдэг нэг яруу найрагчийг тодруулан “Цагаан уул” цомыг гардуулна.
Sanuulga.mn