“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдийг хоёрдугаар сарын 07-ныг хүртэл бүртгэнэ

Богд хааны ордон музейгээс “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн жил бүр зохион байгуулж, тухайн жилийн хамгийн шилдэг буюу Хаан, Хатан бүтээлийг шалгаруулдаг уламжлал тогтжээ.
Уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцож буй мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, өвлөн тээгчид, ардын авьяастнууд, уран үйлчид энэ үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг 2023 оны хоёрдугаар сарын 07-ныг хүртэл Богд хааны ордон музейд хүлээн авч, бүртгэх юм байна.
Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах уг үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд:
Монгол хэв маяг, нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг шингээх
Монгол хээ угалз, бэлгэдэл бүхий байх
Монгол уран хатгамал, оёдлын олон төрлийг ашигласан байх
Уран нарийн хийцтэй байх
Оюуны өмчийн зөрчилгүй байх зэрэг шалгуур тавьжээ.
Sanuulga.mn