Б.Тамир: Автобус хүлээх хугацааг 4-6 минутаар бууруулна
Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирсэн билээ. Автобусуудыг 42 чиглэлд явуулж эхэлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэлтсийн дарга Б.Тамир "Шинээр орж ирсэн автобусуудыг 42 чиглэлд явуулж эхэлсэн. Хоёрдугаар сарын дундуур дахин шинэ автобус орж ирнэ. Эргэлтийн хугацаа урттай чиглэлүүдийн эргэлтийн зайг багасгаж, шинэчилсэн. Ингэснээр автобусны буудалд хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа 4-6 минут багасна. Шинээр оруулж ирэх автобусны тоо, хугацаатай уялдуулаад чиглэлийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэлээ.
Эх сурвалж: IToim.mn