АТГ: Нүүрсний хулгайд хахууль авсан иргэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогдсон
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.01.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Х.Ихмөрөн:
-Румен улсын Авлигатай тэмцэх газарт айлчлал хийж, туршлага солилцсон. Мөн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дугаар хурал, Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг өндөр түвшний уулзалт, Сүлжээ удирдах зөвлөлийн 27 дугаар хурал зэрэг олон улсын чуулга, уулзалтад хамрагдсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтаар 2022 онд 366 албан тушаалтны ХОМ-ийг шалгасан. Шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хянан шилжүүлсэн мэдүүлэг 50 нэгжээр өссөн байна. Өнгөрсөн 2021 онд 315 албан тушаалтан байсан.
Мөн 2022 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нийт 612 гомдол мэдээлэл ирж, хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 95.6 хувьтай байгаа нь өмнөх оноос 101 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний мэдүүлгийг шалгаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. Өнгөрсөн 2022 онд нийт хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оноос 300 нэгжээр өссөн байна. Нүүрсний хулгайд хахууль авсан иргэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогдсон.
Эх сурвалж. News.mn