Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Agaar.mn "агаарт замхарсан" гэв үү

Agaar.mn "агаарт  замхарсан" гэв үү

Агаарын бохирдлын асуудал “аюулын харанга” дэлдэж байна. Улаанбаатар утгаараа “Утаанбаатар” боллоо. Өдөр бүр бид “хороор” амьсгалж, өөрсдөө ч түүнийгээ анзаарахгүй элдэвт сатааран алхалж байна. Ийм байж таарахгүй. Сайн шийдэл хэрэгтэй. Шахмал түлш, “шалихгүй” зуух төдийхөн гаргалгаа биш нь батлагдсаар байна.

Ойр мөддөө л дорвитой өөрчлөлт гарахгүй нь. “Уушги баясахгүй нь”. Одоогийнхоосоо дордож л харин мэдэхээр байх шиг. Бүр сүүлдээ агаарын чанарын үзүүлэлтийг ч иргэд мэдэж болохоо байж. Халагламаар. Харамсмаар.

Agaar.mn гэж сайт бий. Эл сайтад Нийслэлийн агаарын чанарын мэдээлэл өдөр тутамд ордог байв. Гэтэл өчигдрөөс эхлээд тус сайт нэвтрэх боломжгүй болж, домэйн нэрийнх нь хугацаа дууссан байна. Ингэснээр өдөр тутмын агаарын чанарын мэдээ тус сайтад болон Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын цахим хаягт нийтлэгдэхээ больжээ.

Агаарын чанарын мэдээлэлд аль бүсэд агаарын бохирдол өндөр байгааг болон тоосонцрын хэмжээ бусад үзүүлэлт ямар байгаа талаар мэдээлдэг. Иргэд эндээс олон хэрэгтэй мэдээллийг авах боломжтой.

Ер нь иргэд ашигладагүй байсан ч ийм сайт байх хэрэгтэй. Сайн, муу хамаагүй бодит мэдээлэл ил тод байх ёстой. Энэ нь зүйд нийцнэ.

Гэтэл Agaar.mn сайт “агаарын хэрэг” болж. Хэзээ ажиллаж эхлэх нь ч одоогоор тодорхойгүй байна.

Холбогдох хүмүүс нь үүнд анхаарна гэж найдъя. Утааныхаа “үнэн төрхийг” нуугаад ч одоо яахав. Угаас хоёр нүднээ илхэн байна даа цаана чинь...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)