Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ерөнхийлөгчийг хориг тавихыг дэмжин 1650 иргэн өргөдөл гаргажээ

Ерөнхийлөгчийг хориг тавихыг дэмжин 1650 иргэн өргөдөл гаргажээ

УИХ-ын намрын чуулган хаахаас өмнө Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж, УИХ нэгдүгээр сарын 20-нд баталсан юм. Энэхүү хууль батлагдсанаар цахим орчинд нэр нүүрээ нууж, насанд хүрээгүй хүүхдийг садар самуун, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлнэ, нийгмийн сүлжээнд зөрчилтэй гэж үзсэн контентыг устгах боломж нээгдэнэ гэж хууль санаачлагч тайлбарласан. Тэгвэл энэ хууль нь хүний үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, улстөрчид өөрсдийг нь шүүмжилсэн мэдээллийг устгах, хянах боломжийг олгож байна гэж олон нийт бухимдаж, уг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавихыг шаардаж байна.

Иргэдэд нээлттэй UIH.MN сайтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль"-д ХОРИГ тавихыг шаардан өргөдөл авч эхлээд байна. Өнөө өглөөний байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавихыг дэмжсэн 1650 өргөдөл иргэдээс иржээ.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлтэй танилцах бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл (parliament.mn)

Хууль тогтоомжийн тухай хуультай танилцах ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ (legalinfo.mn)

Хууль ёсчилон батлагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэгдсэнээс хойш ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй билээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)