Сурагчид ирэх долоо хоногт хичээлдээ орно
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг боловсрол шинжлэх ухааны сайд баталдаг. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эхэлж, зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Хоёрдугаар улирлын хичээл ирэх долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны даваа гарагт эхэлнэ.
Нэгдүгээр улирлын амралт дөрвөн долоо хоног үргэлжилдэг ч цаг агаарын нөхцөл байдал, агаарын бохирдол, ханиад томуугийн дэгдэлт зэргээс хамааран нэгдүгээр улиралд зургаан долоо хоног амарч буй юм.
Sanuulga.mn