“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа зохиогдож байна. Тус үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл буюу нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн үйлдвэр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож буй. Тэгэхээр энэ бол зөвхөн худалдах, авахаас илүү үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм” хэмээв.
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын томоохон татвар төлөгч, ажил олгогч 50 аж ахуйн нэгж жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах, түүхий эд, нөөц бэлтгэх чиглэлд дэмжих, хөрөнгө оруулах боломж олгох арга хэмжээг зохион байгуулах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Xэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс