Д.Батгэрэл UFC-ын долоо дахь тулаанаа дөрөвдүгээр сард хийнэ
Холимог тулааны хамгийн том холбоо UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч "Талын шуурга" Д.Батгэрэлийн ээлжит учраа тодорлоо.
Тэрээр "Iridium" багийн тулаанч 23 настай, "BAM-BAM" хочит Брэди Хиестандтай дөрөвдүгээр сарын 15-нд тулалдахаар болжээ.
Брэди Хиестанд нь UFC-д хоёр тулалдахдаа 1-1 гэсэн амжилттай, замналдаа мэргэжлийн 8 тулаан хийснээс 6-2 гэсэн амжилттай яваа юм.
33 настай Д.Батгэрэлийн хувьд сүүлийн хоёр тулаандаа ялагдсан ба 12-4 гэсэн амжилттай.
Sanuulga.mn