Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Төр, хувийн хэвшлийн талаар мэдээллэхээс "цааргалав"

Төр, хувийн хэвшлийн талаар мэдээллэхээс "цааргалав"

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдрөөр /2023.01.20/ хаалтаа хийнэ. Нийт 11 хуулийн төслийг эцэслэн батлахаар байгаа юм. Яг одоо ид “мэтгэлцэж” байна. Их л юм болж байх шиг.

За энэ яах вэ. Жаягаараа л явчихна. Харин нэг зүйл л анхаарал татаж байна.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллын төгсгөлд Ерөнхий сайдын мэдээллийг сонсох учиртай байв. Ард иргэд хүлээж байлаа. Асуултын тэмдэгт “хүлэгдсэн” олон асуудлын хариу эндээс л “тодрох” байлаа.

Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулах хүрээнд хийгдэх арга хэмжээнүүд болоод хэд хэдэн томоохон төслийн талаар тэрбээр олон нийтэд мэдээлэл өгөхөөр товлоод байсан юм.

Гэтэл өнөөдрийн Ерөнхий сайдын мэдээлэл хойшилжээ. Мэдээллийг хойшлуулах саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргад албан бичгээр гаргасан байна. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ч зөвшөөрчээ.

Ерөнхий сайдад ийн "цааргалах" шалтгаан байсан бололтой. Тэр нь чухам юу вэ? "Тэнгэр, тэр хоёр л" мэдэх байх даа...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)