Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлж, өнөөдөр намрын чуулганыг хаахаас өмнө тус хуулийг яаралтай горимоор батлах гэж буйг УИХ дахь АН-ын бүлгээс эсэргүүцэж завсарлага авлаа.

Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гоё нэртэй энэ хуулийг олон нийт шүүмжилж байна. Мэдээж энэ хуульд сайн, муу аль аль нь тал байгаа. Гэхдээ хэлэлцүүлгээс харахад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд ч энэ хуульд итгэхгүй байна лээ. Цахим сүлжээ ашигладаг 3 сая хэрэглэгч байхад тэдний санаа бодлыг сонсохгүйгээр нэг өдрийн дотор өргөн баригдангуутаа эцсийн хэлэлцүүлэг рүү оруулж болохгүй. Яаралтай батлах шаардлагатай хуулийг л ингэж хурдан хэлэлцдэг байх. Тиймээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслөөр АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага хүсч байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-д 14 цаг хүртэл завсарлага өгье гэснээр чуулганы хуралдаааныг түр завсарлууллаа.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)