С.Эрдэнэ: Лу.Гантөмөр эрхзүйн чадамжгүй хууль бус дарга
Өчигдөр /2022.01.19/ АН-ын ҮБХ-ны хурал болж, шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдсон. Тэгвэл өөрийгөө мөн намын дарга гэх С.Эрдэнэ АН-ын даргын сонгуулийг хууль бус хэмээн үзэж Лу.Гантөмөрийг эрх зүйн чадамжгүй хууль бус дарга гэв.
Тэрбээр, "АН-ын ҮБХ-ны болон Их хурал гээч хууль дүрмийн бус улстөриийн жүжиг шоу мэт хурлууд нь хүчингүй бөгөөд АН-ын мянга мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм! Эндээс Лу.Гантөмөр, С.Баярцогтын хэн ч гарсан эрхзүйн чадамжгүй хууль бус дарга байх болно!" гэжээ.
Sanuulga.mn