Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

З.Нарантуяа: Намын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд нэгтгэлийн үйл явцыг хурдасгана

З.Нарантуяа: Намын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд нэгтгэлийн үйл явцыг хурдасгана

Ардчилсан намын даргад нэр дэвшигч З.Нарантуяа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Хамгийн гол нь бие биеэ дэмждэг, хэзээ ямар үед хамтарч ажиллах вэ гэдгээ маш сайн мэдэж байж бидний улс төрийн ажил маш амжилттай хэрэгжинэ. Энэ удаад эмэгтэйчүүдээ төлөөлж АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэн С.Одонтуяа нэрээ татаж, бусад эмэгтэй нэр дэвшигчээ дэмжиж буйд маш их баярлаж байна.

Намын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд нэгтгэлийн үйл явцыг хурдасгаж, эв нэгдлийн хууль эрхзүйн хувьд баталгаажуулах ажлыг хийнэ. Ардчилсан нам бол үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй мянган гишүүнтэй, улсын дээд шүүхэд бүртгэлтэй том хүчин. Гэтэл тамга тэмдгээ булаацалдаж буй нь маш гутамшигтай асуудал. Тиймээс энэ байдлаа хамгийн түрүүнд засна" хэмээсэн байна.

Эх сурвалж: Gogo.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)