Л.Гантөмөр: С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг ирээсэй гэж хүссэн
Ардчилсан намын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Энэ үеэр тэрбээр өнөөдрийн хурлын зохион байгуулалтыг шүүмжилж, “Зургаан жилийн өмнө намын даргад нэр дэвшиж байхдаа 21 аймгийг тойрч намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж байсан. Аймгийн соёлын төвд болсон хурал ч ийм замбараагүй болоогүй. Өнөөдрийн хурлыг би эв нэгдлийн хурал гэж харж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг ирээсэй гэж хүссэн.
Миний намын даргад өрсөлдөж байгаа шалтгаан бол бөөнөөрөө ард түмнээсээ дараагийн сонгуульд санал авахын тулд хүчээ нэгтгэх. Ардчиллыг буцаан сэргээе гэж бодож байгаа бол өнгө мөнгөнд битгий хууртаарай. Би Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдохдоо мөнгө тарааж байгаагүй. Харин ард түмэнтэйгээ гар барьсан" гэлээ.
Эх сурвалж: Gogo.mn