С.Баярцогт: Цахим орчинд идэвхтэй байдаггүй нь миний сул тал
Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Баярцогт мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Тэрбээр "Манай нам 200 мянган гишүүнтэй. Намын даргад үе үеийн сор болсон хүмүүс дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Би яагаад энэ үед АН-ын дарга болох гэж байна вэ гэж үү. Тавдугаар сард хуваагдсан байсан АН-ын залуучуудаас надад санал тавьсан. Үүний дараа бид олон уулзалт хийсэн. Залуучууд итгээд ирж байхад зүтгээд үзье гэж бодсон.
Гурван УИХ таван ЗГ дамнасан Оюутолгойн гэрээг хийсэн. Үүний ачаар Монголын эдийн засаг тэлсэн. Намайг Хятад гэдэг байсан. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Миний өвөө, аав, ээж Монголын төрд зүтгэж байсан. Би удам судраараа, хийсэн бүтээснээрээ бахархдаг. Хууль засагладаггүй хүн засагладаг үед би 10 жилийн ял авсан. Гэсэн хэдий ч олон улсын шүүхээр цагаатгагдсан.
Хамгийн өндөр рейтингтэй нь би байж магадгүй. Хэрвээ би намын даргаар сонгогдвол гишүүд, дэмжигч, хэвлэлд нээлттэй байна. Миний сул тал сошиалд байдаггүй, хэрвээ намын дарга болбол хэвлэлд нээлттэй байна" гэлээ.
Sanuulga.mn