Д.Батлут: Хүүхдийн мөнгө бол халамжийн тухай хуулиар олгогддог халамж биш ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол Улсын Ерөнхий сайдад "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг аливаа шаардлага тавилгүй хүүхэд бүрд олгох асуудлаар хандлаа.
Тэрбээр энэ тухай "Зөвхөн Орхон аймгаар жишээ авахад: Улсын төсөвт орлого төвлөрүүлж, хүнд хэцүү цагт улс орны эдийн засгийг хамт үүрэлцсэн баялаг бүтээгчид болон төрийн албан хаагчдын нийт 38,029 хүүхдээс 23 хувь буюу 8,769 хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоос татгалзжээ.
Хүүхдийн мөнгө бол халамжийн тухай хуулиар олгогддог халамж биш юм. Харин хүүхдийн мөнгө бол Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулсан хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн ирээдүйд зориулж хуримтлуулах эсвэл ашиглах ёстой хөрөнгө оруулалт юм" гэжээ.
Sanuulga.mn