Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Тодруулбал, АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэр зарласан билээ. Үүний дагуу нийслэлийн прокуророос яллагдагчаар татаж, тогтоол гаргасан байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүдийн хувьд гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргасан. Бүрэн эрх түдгэлзүүлэх саналыг мөрдөн байгууллагаас ирүүлээгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн энэ талаар өмнө нь мэдээлэл өгөхдөө "Би нүүрс тээврийн бизнес хийдэг байсан нь үнэн. Гэхдээ нүүрс тээврийн компанид хулгай хийх боломж байхгүй" гэж байсан билээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)