Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.14

Өчигдрийн "Нүүрсний хулгайч" өнөөдөр  нүүрсний экспорт хариуцсан Боомтын сайд болно гэв үү



Одоогоос 5 жилийн өмнө буюу 2017 оны 11 сарын 02-ний өдөр Ерөнхий сайдаар ажилалж байсан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар УИХ-ын чуулганы хуралдааны танхимд үг сөргөлдөн хэрэлдэж байсан. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг "нүүрсний хулгайч бацаан дуугүй бай" гэсэн бол өнөөх нь өөдөөс нь "Чи Монголын хаан биш шүү!" гэж хэлж байв. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын энэхүү  хэрүүл  дунд гэмт хэргийн шинжтэй олон зүйл яригдсан.  Харамсалтай нь өнөөдрийг хүртэл  хамгийн их мэдээлэл дунд байдаг Ерөнхий сайдын үгийг ямар ч хууль хяналтын байгууллага  шалгаагүй.  Ж.Мөнхбат хэрхэн  "нүүрс хулгайлсан"-ыг хэн сонирхсонгүй.

Харин энэ үйл явдлаас 5 жилийн дараа буюу өнөөдөр  "Нүүрсний хулгайчаар" дуудуулж байсан гишүүн Ж. Мөнхбат Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний экспортыг харицсан "Боомтын сайд"-аар томилогдохоор болж байгаа нь МАН-ын удирдлагууд "Нүүрсний хулгайч"-аар энэ салбарыг удирдуулсанаас өөрцгүй хэрэг боллоо гэж иргэд олон нийт дургүйцэж байна.  

Эх сурвалж: Сануулга.мн

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)