Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.25

Мөнгөний бодлого тодорхойлж, валютын нөөц хариуцдаг Монголбанкны захирлууд ББСБ-тай, валютаар арилжаалдаг ашигт малтмалын ЛИЦЕНЗ эзэмшиж байна

Мөнгөний бодлого тодорхойлж, валютын нөөц хариуцдаг Монголбанкны захирлууд ББСБ-тай, валютаар арилжаалдаг ашигт малтмалын ЛИЦЕНЗ эзэмшиж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван сайд шинээр томилдог өдрөө чуулганы индэрээс “Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны удирдлагуудыг зарлана” гэж мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Эхний ээлжинд төмөр замын “дэлбэрэлт”-ээ эхлүүлсэн Ерөнхий сайдыг хэзээ Байгаль орчны газар зарсан, Монголбанкны ББСБ-ын асуудлыг гаргаж “дэлбэлэх” вэ гэдэг хүлээлт үүсээд байна.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монголбанкны хоёр ч газрын захирал нь ББСБ-тай бөгөөд Монгол Улсын валютын нөөцийг хариуцдаг гол газрын валютаар арилжигддаг ашигт малтмалын лицензтэй байгаа нь ихээхэн хардлага дагуулж байна.

Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нь 2006-2009 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Батсүхийн ХҮРГЭН юм. А.Батсүх нь Монголдоо анхдагч бөгөөд өнөөдрийг хүртэл томоохонд нь тооцогдох банк бус санхүүгийн байгууллага болох “Начинзаан”, “Илланай” ломбардуудыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж буй. Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа л “Анод” банкнаас “Начинзаан” руугаа их хэмжээний зээл авсан гэж хардагдаж байсан нөхөр юм.

Өөрөө хэлбэл, Б.Баярдаваагийн ойрын этгээд хоёр ч ББСБ-тай байгаа нь Ерөнхий сайдын хэлсэн үгний эзэн мөн байх магадлалыг өсгөж байна. Ер нь Төв банкны мөнгөний бодлогыг тодорхойлдог гол газрын захирал болон бусад захирлууд хувьдаа ББСБ-тай байх нь яав ч эрүүл бус үзэгдэл. Шулуухан хэлэхэд, ББСБ-ууд иргэдийн зовлон дэээр тоглож мөнгө хүүлэлт явуулдаг нь үнэн билээ.

“Илланай”, “Начинзаан” ломбард, ББСБ-уудын хувьцааг хоёуланг нь А.Батсүхийн эхнэр Жанцангийн Туяа эзэмшдэг. Мөн Ж.Туяа нь "Илланай" ББСБ-ын захирлаар ажилладаг юм байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Эх сурвалж: Ubn.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)