"Цас цааны баяр" ирэх сарын 27, 28-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд болно
Хөвсгөл аймаг 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр”-ыг ирэх сарын 27, 28-ны өдрүүдэд Цагааннуур суманд зохион байгуулахаар болсон байна. Уг баяр өмнө нь 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд болж байсан юм.
Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас цаатай холбоотой өвлийн спортын арга хэмжээнүүд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан болох юм. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог юм.
Sanuulga.mn