Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн ТУЗ-өөс Н.Багабандийг чөлөөлнө хэмээн худал ярьсан уу?
Улс төрчид иргэд биднийг загасны ой санамжтай, юу гэж ярьсан ч 1-2 долоо хоногийн дараа мартчихдаг гэж хэлдэг гэдэг. Гэтэл улс төрчид иргэдийн итгэл үнэмшилд нийцсэн асуудлыг хөндөн тавьж, тухайн үедээ иргэдээс улс төрийн оноо үнэлгээ авах атлаа түүнийг хэрэгжүүлэхгүй тэгсгээд мартах нь олон. Хариуцлагатай албан тушаал эрхэлж байгаа тэдний үг үйлдэл үнэн хийгээд шийдвэрлэгддэг байх учиртай.
Ийм асуудлын нэг бол өнөөдрөөс нэг жил өмнө гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулахдаа “УИХ-н гишүүд Оюутолгойн асуудлаар байнга ярьдаг. Нэг нь ч тэр гэрээг бүрэн уншаагүй юм билээ. Оюутолгойн 2009 оны гэрээг сайжруулах талаар Засгийн газар санаачилгатай ажиллана. Оюултолгой төслийн талаар та бүхэн санал бодлоо чөлөөтэй хэлж хамтран ажиллаарай. Нэг зүйлийг тодотгож хэлье. Оюутолгойн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн сууж байгаа НЭГ ХҮНИЙГ ЧӨЛӨӨЛНӨ” гэсэн. Тэгвэл Оюу толгойд Засгийн газрыг төлөөлөн суудаг хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди бөгөөд тэрбээр Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллан сар бүр 8.3 мянган ам.долларын цалин авдаг байна.
Ерөнхий сайдын хэлсэн энэ үг усанд хаясан чулуу шиг алга болов. Тэр хэлсэн үгэндээ хүрч Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлөхгүй байгаа нь болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?
Үнэхээр Н.Багабанди үүрэгт ажлаа хариуцлагатай хийж , улс орны эрх ашигт эерэг нөлөө үзүүлж байгаа юу эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Н.Багабандийн түүний нам дах нөлөөллөөс эмээсэн, фракцийн эсэргүүцлээс айсан хэрэг үү” гэдэг нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгой компанийн ТУЗ-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн сууж байгаа Н.Багабанди гэдэг хүнийг чөлөөлөхгүй байгаа нь тодорхой бөгөөд “чөлөөлнө” хэмээн худлаа ярьсан нь олон нийтэд илэрхий байна.
Эх сурвалж: sanuulga.mn