20-оос дөрөв нь л үлдэж, "хоржоонтой" шүү...
АТГ өнгөрсөн оны наймдугаар сард Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийг “нэг тийш болгож”, нийт 83 хүнийг яллагдагчаар татаад байв. Тэгвэл уг тоогоо эцсийн байдлаар “шигшиж”, 87 хүнд яллагдагчаар татсан тогтоолоо өнгөрөгч долоо хоногт танилцуулсан билээ.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкны хэргээр 3 сайд асан, 4 УИХ-ын гишүүн, мөн Хөгжлийн банктай холбогдох нэр бүхий захирал, албан тушаалтнуудыг яллагдагчаар татаад байгаа. Тэдгээрт,
УИХ-ын гишүүн:
Г.Амартүвшин
Х.Ганхуяг
Ё.Баатарбилэг
Н.Алтанхуяг
Сайд, дэд сайд асан:
Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан/
Н.Батбаяр /сайд асан/
Ж.Бат-Эрдэнэ /дэд сайд асан/
Одоогийн албан тушаалтнууд:
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай зэрэг хүмүүс багтаж байгаа юм.
Гэвч энд нэг “но” байна. “Ногүй” зүйл ч байхаа байсан цаг даа ер нь...
2022.03.09-нд Хөгжлийн банкнаас улс төрчдийн оролцоотой зээлүүдийг зарлаж, 20 улс төрчийг АТГ шалгаж буй болохыг нь тодотгосон. Эдгээр хүмүүсийн ямар зээлд хэрхэн нөлөөлсөн талаар Хөгжлийн банкнаас дэлгэрэнгүй мэдээлэл ч өгч байв.
Гэтэл яг хэрэг нь бүрэн “хумигдаж”, шүүх рүү шилжихэд дээрх 20 улс төрчөөс ердөө дөрвөн УИХ-ын гишүүн л “тунаж” үлдсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ТЕГ-ын дарга Б.Хурц, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хэргээс мултарсан нь анхаарал татам.
Энд яг юу болов? Ямар “найруулга” явагдав? Үүнийг мөшгих хэрэгтэй. Хэрэв тэгвээс их ч хэрэг ундарна даа...
Д.Сүрэн
Sanuulga.mn