Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Хөгжлийн банкны сонсгол нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ

Хөгжлийн банкны сонсгол нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ

 

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ.

Сонсголыг таван өдөр дараалан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно. Давхардуулахгүй тоогоор хэчнээн хүн оролцох вэ гэвэл сонсголын

эхний өдөр 65 гэрч,

хоёр дахь өдөр 47 гэрч,

гурав дахь өдөр 31 гэрч,

дөрөв дэх өдөр 25 гэрч,

тав дахь өдөр 23 гэрч буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байгаа аж.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)