Н.Учрал: Гуравдугаар сарын 1 гэхэд 13А маягтыг хаана ч хэн ч нэхэхгүй байх ёстой
ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимжуулах чиглэлээр ЭМДЕГ-т ажиллаж байна
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Анхан шатны эмнэлэг 13А маягтыг илгээгээд иргэн аль дуртай эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой. Энэ маягтыг бүрэн цахимжуулах суурь нь бэлэн. Зарим эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэлийг хялбаршуулах тал дээр анхаарах хэрэгтэй.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Э.Оюунсүрэн: Хамтарсан ажлын хэсэг 6 сар ажиллаж байна. Сүүлийн сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг e-mongolia-аар авдаг болсон. 13А маягтыг 2 сараар туршилт хийсэн. Монгол 535 эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшилтэй нийлээд 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Зөвхөн маягт бус тухайн хүний шинжилгээний хариунууд хүртэл явуулах шаардлагатай учраас дэд бүтэц серверийн нөөц хэрэгтэй түүнийг ЦХХХЯ-аас хангана гэлээ. Туршилт амжилттай болсон учраас гуравдугаар сарын 1-ий дотор сайдын тушаалт өөрчлөлт орно. Ерөнхийдөө бэлэн бий гэсэн үг. Монголын улсын хэмжээнд хамгийн их өгөгдөл үүсэх салбар нь эрүүл мэндийн салбар учраас 2 сая ам.долларын өртөг бүхий сервер, дэд бүтэц хэрэгтэй
Н.Учрал: Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамны сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.Монгол Улсын Засгийн газар болон Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх E-Tanhim пламтформд авч буй нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой. 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байна. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-д танилцуулсан эмийн чанарын тайланг авч хэлэлцэнэ.
13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг өөрчлөх гэхээр сайдын тушаалд журмын өөрчлөлт оруулах ёстой гэдэг хариулт өгдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож дүгнэлтэд хүрсэн. Цахимжилт хүнд суртлыг бий болгож байна. Цахимжилт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Гэвч гүйцэд хэрэгжихгүй цаас барьж гүйдэг байдлыг үргэлжлүүлж байна. 13А маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн.
Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж 13А маягтыг дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя. Маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. ЦХХХЯ хүнд сурталтай тэмцэж ажиллана. Дараагийн шатны эмнэлгүүд энэ нэг алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна.
Төр бүгдийг хийнэ гэдэг бодлоосоо салж бодлогоо боловсруулъя. Иргэд хожих шаардлагатай. Гуравдугаар сарын 1 гэхэд 13А маягтыг хаана ч хэн ч нэхэхгүй байх ёстой.
Бүх салбарт ийм дүрэм журмын түгжрэл байна. Бүх түвшинд хууль эрхзүйн түгжрэлээс гарна.