Иргэдэд ногдол ашиг хүртээнэ гэх, мөдгүй бололтой
“Эрдэнэс Тавантолгой”-н бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат IToim.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тайланг хоёрдугаар сард эцэслэж гаргана. Үүн дээр аудит оруулна. Дөрөвдүгээр сард компанийн ашиг орлогыг нийтэд мэдээлнэ. Энэ ашгаа яах вэ гэдгээ тусдаа танилцуулна. Засгийн газарт танилцуулна. Ингээд ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргана” хэмээжээ.
1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой шуугиан сүүлийн үед газар авч байгаа. Иргэдийг “горьдоож” байна. Талцуулж байна. Ногдол ашгийг дөрөв, тавдугаар сард тараана гэх. Бүр сар шинээс өмнө байвал сайн гэж зарим нь мэтгэх.
Гэтэл БЭТ-ийнх нь хэлснээс дүгнэхэд яг ч тодорхой шийдвэр гараагүй бололтой. Улс төрчдийн “попрол” байсан уу, эсвэл үнэхээр ногдол ашиг тараагдах уу гэдэг нь эргэлзээтэй. Харж, хүлээх л үлдсэн бололтой...
Sanuulga.mn