Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Амарсайхан: 7.3 тэрбумыг нуучихаад үл хөдлөх хөрөнгийн бизнес ч гэх шиг. Ковидын үед тийм бизнес байх боломжгүй

С.Амарсайхан: 7.3 тэрбумыг нуучихаад үл хөдлөх хөрөнгийн бизнес ч гэх шиг. Ковидын үед тийм бизнес байх боломжгүй

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишуун С.Амарсайхан “УИХ, Засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого, борлуулалтын төлөвлөгөө, зарлагын талаар мэдээлэл сонсож, төлөвлөгөөг нь батлах зайлшгүй шаардлагатай болжээ. Ийм хяналт байхгүй учраас алсын хараагүй авлигажсан, дур зоргоороо төлөвлөж, зарцуулдаг, засаглал муутай ТӨК-иуд улам нэмэгдсээр байна. ТӨК-иуд ингэж үүрэг, хариуцлага хүлээснээр хариуцлагатай ажиллана.

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор жинхэнэ хулгайчид ил болж байна. Нэр нь УИХ, Засгийн газар дээр хаяглагддаг, нидэр дээрээ дунд, доод шатны албан тушаалтнууд төрийн өмчит аж ахуйн нэгжийг тонож, ой тоонд буухааргүй мөнгийг гэртээ хадгалж байна. Би олон салбарт үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангасан хүн. Гэртээ битгий хэл компанийхаа кассанд ч ийм мөнгө хадгалж үзээгүй. Гэтэл төрийн дунд албан тушаалтан хэдэн тэрбумаар нь цаас шиг гэртээ хадгалж байдаг. Ийм байхад ард иргэд цөхрөлгүй яах вэ. Ийм байхад иргэдийн итгэл тасралгүй яахав. Ийм байхад авлига яаж зогсох юм бэ. Ичих ч үгүй үл хөдлөх хөрөнгийн бизнес ч гэх шиг. Тийм бизнес байхгүй. Тэр тусмаа ковидын хямралтай үед” гэжээ.

С.Батдөлийн хэрэг дээр тэр ийн байр сууриа илэрхийлж. Бизнес эрхэлж, юм үзэж, харсан, туршлагатай хүний үг ийм л байна. Гэтэл С.Батдөл гэх нөхөр гэрээсээ олдсон их хэмжээний мөнгөө үл хөдлөхийн орлого гээд гүрийгээд байдаг. Тийм байх боломжгүй. Түүнийг нь ч С.Амарсайхан гишүүн тодотгоод өгч. Одоо бид зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй.

Иймэрхүү хэргүүд хэсэг шуугиан дэгдээгээд замхарчихдаг талтай. Замхарчих вий дээ...

Sanuulga.mn

.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)