Э.Бат-Амгалан: Архи уудаггүй хүнийг уусан гээд байгаа нь улс төр байх
Хууль зүйн байнгын хорооны хуралд “агсам тавьсан” гэх Э.Бат-Амгалан гишүүн өнөөдөр /2023.01.12/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зүй бус үг хэлж, “гараад ир, чамайг ална” гэх зэргээр орилж хашхирсан гэх шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл энэ асуудалдаа тэрбээр “Нийгмийн сүлжээгээр цацагдаад буй асуудалд тайлбар өгөхгүй бол болохгүй нь. Нэгдүгээрт, би огт архи амсдаггүй. Намайг таньдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Хоёрдугаарт, архи уусан бол уучлал гуйх чадвар надад байгаа. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргаж, чанга дуугаар ярьсан нь үнэн. Бид хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсан. Ганц нэг зураг аваад нийгмийн сүлжээнд тавьсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа. Архи уудаггүй хүнийг уусан гээд байгаа нь улс төр юм болов уу. Манай тойргийн иргэд юмыг ялгаж салгаж ойлгодог болсон. Миний хувьд айж ичээд байх юм байгүй. Санасан бодсон юм аа шууд хэлчихдэг. Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн байнгын хороог АН-ынханд өг гэж ярьсан. Энэ чинь хуультай дэгтэй гэдгийг ярьсан” гэлээ.
Sanuulga.mn