Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.25

Ч.Маралмаагийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товлолоо

Ч.Маралмаагийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товлолоо

Найман машин мөргөж, 12 настай хүүхдийг мөргөж хүндэвтэр гэмтээсэн Ч.Маралмаагийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товлолоо.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлэгт Ч.Маралмаа болон хохирогчийн талаас аав нь өмгөөлөгчдийн хамт оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр Ч.Маралмаагийн талаас шинжээчийн хүндэвтэр гэж гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан бол хохирогчийн талаас саналыг эсэргүүцсэн аж.

Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч "Гэмтлийн шалгуур үзүүлэлтээр эдгэрэлтийн хугацаа 28 болон түүнээс дээш байхаар гэмтлийн зэргийн ангиллаар хүндэвтэр гэж тооцдог. Мөн шарх бохирдож, гаднаас халдвар авсан. Охин эмнэлгээс гарснаас хойш аав ээжийн асаргаа муу байснаас болж халдвар гэж маргаад байгаа юм. Гэтэл өмнө нь хийсэн нян судлалын шинжилгээгээр шарх халдвартай байсан. ГССҮТ-д хийгдсэн эмчилгээ нь дандаа тэр нянг устгах антибиотикийн эмчилгээ байсан" гэлээ.

Мөн хохирогчийн аав "Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар хүндэвтэр гэж гарсан. Охины шарх нь аньсан ч оо сайхан талаасаа сорвитой, хонхойгоод үрчийгээд муухай болсон" гэв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн дүнд Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 24-ний 11.00 цагаас хийхээр болжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)