Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа худалдах нэвтрүүлэг гаргахыг ЗОГСООНО
Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
Үүнд “Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.18 дахь заалтын хэрэгжилтийг хангаж эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа бол 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дотор зогсоох албан мэдэгдлийг хүргүүлсэн.
Бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг НЭВТРҮҮЛЭХГҮЙ” хэмээжээ.
Sanuulga.mn