Ж.Батжаргал: 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулан тодорхой хууль журамд өөрчлөлт хийгдэнэ. Харин тэр болтол Засгийн газраас иргэдэд 1072 хувьцааны үр өгөөжийг өгөх тал дээр чиглэл өгөх хэрэгтэй. 1072 хувьцааны үр өгөөжийг дээшлүүлэх асуудал, өнгөрсөн жилүүдийн ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, энэ дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Болж өгвөл сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байна. Монголын ард түмэн баялгийнхаа ашгийг хүртэх ёстой" гэв.
Sanuulga.mn
Amjilt xusey