Б.Жавхлан: Иргэдэд Тавантолгойн ногдол ашгийг дөрөв, тавдугаар сард тараана
Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа эзэмшдэг иргэдэд ногдол ашиг тараах асуудлыг яриад эхэлсэн. Түүнчлэн 1072 хувьцаа аваагүй буюу 2012 оноос хойш төрсөн нэг сая орчим иргэнд Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцаа олгох болсон талаар өмнө нь УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан. Тэгвэл энэ оны дөрөв, тавдугаар сард 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах юм байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Гишүүдийн санаачилсан хууль бол иргэдэд өгсөн хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмж өгөх шийдвэр байгаа. Эхлээд Компанийн тухай хуулиар шийдэх ёстой асуудал. Улс төрийн шийдвэрийг УИХ дээр гаргана. Аль болох жил бүхэн ногдол ашиг хуваарилаад явна. Ж.Ганбат БЭТ-ийн хэлж байгаагаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө энэ оны дөрөв, тавдугаар саруудад ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа юм билээ” гэлээ.
Sanuulga.mn