Тэтгэврийг 5 жилээр тогтоож, 7 жилээр тогтоолгосон хүмүүст зөрүү нөхөн олгоно

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр ахмадуудын тэтгэврийг тогтоохдоо ажилласан жилийн 5 жилийн дунджаар тогтооно гэдгийг хэллээ.
Тэрбээр “Нийгмийн даатгалын тогтолцоог олон давхаргад тогтолцоо руу шилжүүлэх эрх зүйн шинэчлэлийг хийж байгаа. 2019 оноос тэтгэвэр тогтоохдоо ажилласан жилийн дунджийг 7 жилээр тооцож байгаа. Үүнээс бол тэтгэврээ бага тогтоолгож байна гэдэг гомдол санал Засгийн газарт ч манай яаманд ч маш их ирж байгаа. Тиймээс хуучин зохицуулалтаараа буюу тэтгэврийг 5 жилийн дунджаар тогтоох нь зүйтэй. 7 жилээр тооцохоор ахмадуудын тэтгэвэр бага тогтоож байна гэж үзэж байгаа. Хууль батлагдвал 5 жилийн дунджаар тэтгэвэр тогтооно. Харин 2019 оноос хойш 6, 7 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон 48 мянган ахмадын тэтгэврийг нөхөж олгоно. Үүнд 60.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 5 жил болгоход нэмж 20 орчим тэрбум шаардлагатай гэсэн дүн гарсан. Үүнийг улсын төсөв болон НДС-гийн менежментийг сайжруулах замаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлд дээрх өөрчлөлтүүдийг хийхээр тусгажээ.
Sanuulga.mn
1970 1980 онд ТМС суралцаж байсан 2 жилийг ажилсан жилд оруулж өгмөөр хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн шүү дээ
ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ОДОО Л ГАРГАХ НЬ ДЭЭ
тэтгэврийг 5 жилээр боддог болгох нь одоогийн нийгмийн эдийн засгийн уналттай байгаа үед зөв шийдвэр мөн гэж үзэж байна