Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

​Б.Ганчулуун: С.Батдөлийн үйлдсэн гэмт хэрэг багадаа 5-12 жилийн хорих ялтай

​Б.Ганчулуун: С.Батдөлийн үйлдсэн гэмт хэрэг багадаа 5-12 жилийн хорих ялтай

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын дарга С.Батдөлтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа Б.Ганчулуун: Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 мөнгө угаах, 18.3 татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгалтын үйл ажиллагааг хийж байна. Мөн өчигдөр шүүхээс нэг сарын хугацаатай цагдан хорих арга хэмжээ авсан. Цаашид хамтарсан ажлын хэсгийн хүрээнд бүрэн тогтоох, хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхээр цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газар прокурорын хяналт доор ажиллаж байна.

Энэхүү гэмт хэргийг анхнаасаа Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажлыг хийж байсан. Цагдаагийн байгууллагын Эдийн засагтай тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа хэргийн онцлогоос хамаарч дийлэнх нь суурь гэмт хэргийг шалгаж байх явцад нийтийн албан тушаалтад холбогдоод явчихдаг. Тухайн нөхцөлд байдалд нийслэлийн прокурорт санал хүргүүлж, шалгалтын ажлыг хийдэг. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газартай хамт нийт 11 хэрэг дээр хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажлыг хийсэн.

Сонирхуулахад, 18.6 буюу мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг гэж тогтвол 12 жилийн хорих ялтай, татвар төлөхөөс зайлсхийх нь хөнгөн гэмт хэрэгт тооцдог. 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь таван  жилийн хорих ялтай. Хахууль авах гэдэг гэмт хэрэг нь 12 жилийн хорих ялтай байдаг” гэлээ.

​​​​​​Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)