Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Өвлийг өнөтэй давна, давахгүй

Өвлийг өнөтэй давна, давахгүй

Эрчим хүчний салбар ээ дээ мөн ч “дорой” харагдана. “Эвий минь” гээд халагламаар. Салбарын сайд нь “шүд зуусан. “Энэ өвөл аргалнаа” гээд. Санаагаар нь даанч болохгүй бололтой. Сав л хийвэл “салаад уначих” юм. Хэдэн станц нь. Сайжруул л даа сайдаа. Санаачил. Хэдий болтол бид аргацааж амьдрах вэ?

Өчигдөрхөн л гэхэд хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг Амгалан дулааны станцад гэмтэл гарч, Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ. Сарын өмнө мөн л ижил үйл явдал болж байсан.

Идэр ес эхлэчихээд байна. Эрчим хүчний салбарынхны “дүнгээ” гаргуулдаг үе ирчихсэн гэсэн үг. Гэхдээ тэд “газардав” бололтой. Нэг их “хөөрөөд” байсан нь ч үгүй юм. Гэхдээ л бас ийм ч муу байгаагүй санагдана.

Хөхөө өвлийн хүйтэнд халуун ус тасрана гэдэг бол байж болшгүй. Гэхдээ одоо халуун ус ч яамай болж. Халаалт нь л харин “тунх” байгаасай.

Өвлийг өнөтэй давах итгэл нэг л төрөхгүй нь. Цаг эрт байна. Урь орох яагаа ч үгүй. Цаана нь өчнөөн “даваа” бий. Барах болов уу гэж бодогдоно. Бажгадах нь дээ Чойжоо сайд ч.

Аргалнаа л гэсэн. Итгэлтэй хэлсэн. Итгэл нь хаачихав. Зүтгэл л дутаад байна даа...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)