Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Бямбацогт: Төмөр замчдын 2022 оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцно

С.Бямбацогт: Төмөр замчдын 2022 оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцно

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УБТЗ-ын удирдлага авлигын хэрэгт холбогдсон талаар нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлэв:   

Тэбээр “УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.

Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно.

Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 %-иар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ—ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо.

Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдиролоор хөгжинө” гэжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)