Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

​С.Чинзориг: Программ асуудалтайгаас болж ӨЭМТ-ийн санхүүжилт дутуу орсон байна

​С.Чинзориг: Программ асуудалтайгаас болж ӨЭМТ-ийн санхүүжилт дутуу орсон байна

Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн долоон дүүргийн 205 өрхийн эмнэлгийн төлөөлөл ЭМЯ-ны гадаа жагсаж, дутуу олгосон гүйцэтгэлийн санхүүжилтээ нэхэмжлэн шаардлага хүргүүлсэн. Тэд санхүүжилтийг олгох хүртэл олон талт тэмцлийн аргыг ашиглана гэдгээ мэдэгдээд буй. Иймд тус асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Тэрбээр “Ер нь эрүүл мэндийн байгууллагуудын Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжилт авах тогтолцоог шүүмжилж дуугардаг хүний нэг нь би. Томоохон клиник эмнэлгүүд, томоохон хувийн эмнэлгүүдийг дэмжсэн санхүүжилтийн тогтолцоо байгаа юм. Нөгөө талдаа, өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг явуулахад санхүүжилтийн тогтолцоо таарч тохирохгүй байна гэдгээ хэлсэн.  Өнгөрсөн жил байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, ажлын хэсэгт нь ажиллаж байж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өрхийн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд нэг иргэнээр тооцож олгодог санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан. Энэ нь өрхийн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүд санхүүжилтээ авч үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоог нь бий болгосон гэж бодож байна. Мөн ажлаа аваад ӨЭМТ-үүдийн санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл авсан. Санхүүжилтийн 80 хувийг нь олгосон. Одоо 20 хувийн санхүүжилтийг олгоогүй асуудал байгаа юм билээ. Тэгэхээр бид өнөө маргаашгүй ӨЭМТ-үүдийн төлөөлөлтэй уулзаж, шийдэх талаар ажиллана. Миний урьдчилж авсан мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын программ хангамжид нь асуудал байгаа юм байна. ӨЭМТ-үүдийн эмчилгээ үзүүлсэн гүйцэтгэл программд шивэгдэхдээ буруу уншсан, буруу ангиллаар шивж оруулсан байна. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт дутуу гарсан гэх ойлголтыг авсан. Тиймээс програгммыг засаж сайжруулж ЭМДЕГ, ӨЭМТ-үүд хоорондоо тооцоо нийлүүлэх  юм бол энэ асуудлыг яаралтай  шийднэ гэсэн бодолтой байна ” гэлээ.

Эх сурвалж: IToim.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)