Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Тогтохсүрэн: Ч.Ундрам гишүүний асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэнэ

Д.Тогтохсүрэн: Ч.Ундрам гишүүний асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийтэд танилцуулсны дараа нь сэтгүүлчид "УИХ дахь Ёс зүйн байнгын хороо хуралдана гэсэн. Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийг түдгэлзүүлэх асуудал яригдсан уу. Ч.Ундрам гишүүнтэй холбоотой ёс зүйн асуудлыг хэлэлцэхгүй юм уу. Эдгээр асуудлыг бүлэг дээр хэлэлцэж, ярилцсан зүйл байна уу" гэдгийг тодруулав.

Энэ асуултад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлэг дээр ийм асуудал огт яригдаагүй. Гэхдээ эдгээр асуудал бол маш тодорхой. Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд нэлээд иргэдээс өргөдөл хүсэлт ирсэн юм байна лээ. Хуулийн дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо эдгээр хүсэлтийг хэлэлцэнэ. Бусад гишүүдтэй холбоотой буюу Хөгжлийн банк, нүүрсний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас ямар асуудал оруулж ирнэ, тэр хүрээнд ярина. Асуудлаа оруулж ирвэл хуулийн хүрээнд яриад явна.  Одоогоор шалгагдаж байгаа асуудлаар буруутай, буруугүй гэж ярих үндэсгүй юм" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)