Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Тогтохсүрэн: Өртөг өндөр байгаа тул Богдхан төмөр замын ажлыг зогсооно

Д.Тогтохсүрэн: Өртөг өндөр байгаа тул Богдхан төмөр замын ажлыг зогсооно

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ.

Нэгд, намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Хоёрт, Хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-ын дэд дарга болсонтой холбоотойгоор байнгын хорооны даргад нэр дэвшигчтэй холбоотой асуудал хэлэлцсэн. Гуравт, оффтейк гэрээгээр баригдсан төмөр замуудын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаарх Зам тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ дахь МАН-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Үүнтэй холбоотойгоор тэднийг бүлгийн дэд даргаас чөлөөлж, бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонголоо.

Хоёрт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсон. Үүнтэй холбоотойгоор Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна. Маргааш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Гуравт, оффтейк гэрээгээр хэрэгжиж байгаа төмөр замуудын явц, санхүүжилтийн талаарх С.Бямбацогт сайдын мэдээллийг сонслоо. Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр замууд оффтейк гэрээгээр баригдаж байгаа. Энэ чиглэлээр мэдээлэл авсны дараа Зам тээврийн хөгжлийн сайдад гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Нэгд, Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн төмөр замд олон улсын аудит оруулах. Хоёрт, төмөр замын холболтуудыг яаралтай дуусгах арга хэмжээг авах. Гуравт, Богдхан төмөр замыг барих өртөг өндөр байгаатай холбоотойгоор уг төслийн ажлыг түр зогсоож, өртгийг бууруулах чиглэлийн арга хэмжээг авах чиглэлийг Засгийн газар болон сайд С.Бямбацогт нарт өглөө” хэмээлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)