Гэрээс нь долоон тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос ДОЛООН ТЭРБУМ төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.
Улмаар С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.
Шүүхээс цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг өнөөдөр буюу энэ сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна.
Sanuulga.mn