"Нямбаатар" СИНДРОМ
Энэ хүнгүйгээр Монголын төрд нэг ч ажил явахаа байжээ.
Оюу-Толгойгоос авахуулаад Оюутны төлбөрийн тухай энэ хүн л ярьж, төрийн ордонд өөр хоорондоо муудалцсан тохиолдолд энэ хүн очиж салгадаг болж. Салбар бүрийн мэдээллийг энэ хүн л сайдын нэрийн өмнөөс нь ярьж, бүх юмны сайд юм байх гэж ойлгогддог боллоо.
Засгийн газрын өмнө ямар нэгэн асуудал тулгарах бүрд бүх комиссыг энэ хүн л ахлах юм, бүх асуудлаар энэ хүн л мэдээлэл өгөх юм. Хувь хүнийхээ хувьд ганц биенд ахадсан энэ их ажлыг яаж амжуулаад байдаг юм бол, шургаж унамаар юм гэж бодмоор.
Гэхдээ нэг талаас харахад УИХ, ЗГ-т энэ хүнээс өөр тархи толгой нь ажилладаг, хэл ам гозолздог хүн байхгүй юмуу ч гэмээр. Нөгөө талаас энэ хүнийг сайдуудын нэрийн өмнөөс НОХОЙД БАРЬДАГ МОД болгоод байдаг юмуу гэж бодмоор.
Сүүлдээ бүх асуудлыг мэддэг, хариуцдаг, ажлын хэсгийг ахладаг, хэвлэлд мэдээлэл өгдөг энэ загварыг "Нямбаатар" синдром гэж нэрлэх тухай яригдах болжээ.
Г.Биндэр
Сануулга.мн