Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг томиллоо
МАН-ын Удирдах зөвлөлөөс:
Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,
Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн
Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа нарыг дэвшүүллээ.
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг албан тушаал бууруулж, Дэд сайд болгов. УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
- Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар
- Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатар
- УУХҮ-ийн Дэд сайдад Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай гэв.
- УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн байна.
Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болох юм. Засгийн газар сайд нарын томилгоог эцэслэхээр ээлжит бусаар хуралдана.
Sanuulga.mn