"Мөсний гүнж" Камила Валиева хоёрдугаар сард Монголд ирнэ
Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын шилдэг уран гулгагчидтай хамтарсан тоглолтыг хийхээр болжээ. Энэ тоглолтод мөсөн гүнж гэгдэх 16 настай Камила Валиева мөн Алина Загитова нарыг авчрах төлөвлөгөөтэй байна. Хамтарсан тоглолт ирэх хоёрдугаар сард Монголын хамгийн анхны мөсөн өргөө "Steppe Arena"-д зохион байгуулагдах юм.
Sanuulga.mn