Б.Алтанзул: Одоо хэрэглэж буй сайжруулсан шахмал түлш шаардлага хангахгүй байна
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бидний хэрэглэж буй шахмал түлшний мидлинг 1-1.3 хувийн хүхэртэй. Энэ бол үндсэн түүхий эд нь. Бидэнд хүхрийг бууруулах өөрчлөлт шаардлагатай байна. Тиймээс шохойн чулууны орцыг шахмал түлшинд зайлшгүй нэмэх ёстой. Үүний хувийг зөв тогтоох нь чухал.
Зуух шаардлага хангахгүй учраас шахмал түлш дутуу шатаж байна" гэлээ.
Эх сурвалж: Sanuulga.mn