Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдийн хүүхдүүд сургалтын төрийн сангийн зээлд хамрагдахгүй

Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдийн хүүхдүүд сургалтын төрийн сангийн зээлд хамрагдахгүй

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж, дэмжлэг авлаа.

Сүүлийн жилүүдэд улс төрчдийн олноор нэр холбогдсон нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд:

УИХ-ын гишүүн

Сайдууд

Аймаг нийслэлийн Засаг дарга нар багтана.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна.

Төрийн албанд удирдах албан тушаал хаших

Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.

Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)