Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадамд амьдрал бэлэглэе

Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадамд амьдрал бэлэглэе

Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадам 2019 онд нарийн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд оржээ.
2019 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 6 удаа химийн эмчилгээ хийлгэсэн байна.
П.Цэрэнбадам өвчний оношоо Турк улсын “Liv Hospital” эмнэлэг, Солонгос улсын “Korea University Anam Hospital” эмнэлгүүдэд илгээсэн бөгөөд 2022 оны 11, 12-р саруудад дээрх хоёр эмнэлгээс түүнд эмчлүүлж, эдгэрэх боломжтой гэсэн хариу өгчээ.

 


Эмчилгээний зардалд нийт 200 сая гаруй төгрөг хэрэгтэй байгаа юм.
П.Цэрэнбадам эгчийн эмчилгээний зардалд зориулан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийн 1998 оны төгсөлтийн ангийн хамт олны төлөөлөл санаачлан нэгдүгээр сарын 7-ний өдөр Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадамд амьдрал бэлэглэх “Хамтдаа” рок попын дуучдын хандивын нэгдсэн тоглолт, “Хамтдаа” зохиолын дуучдын хандивын нэгдсэн тоглолтыг тус зохион байгуулах гэж байна.


“ХАМТДАА” РОК ПОПЫН ДУУЧДЫН ХАНДИВЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ 2023 ОНЫ 1-Р САРЫН 7-НИЙ ӨДӨР 18 ЦАГ
“ХАМТДАА” ЗОХИОЛЫН ДУУЧДЫН ХАНДИВЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ 2023 ОНЫ 1-Р САРЫН 7-НИЙ ӨДӨР 13 ЦАГУУДАД ТОГЛОГДОХ ЮМ.
“ХАМТДАА” РОК ПОПЫН ДУУЧДЫН ХАНДИВЫН НЭГДСЭН ТОГЛОЛТ, “ХАМТДАА” ЗОХИОЛЫН ДУУЧДЫН ХАНДИВЫН НЭГДСЭН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЗАХИАЛАХ УТАСНЫ ДУГААР: 88077027, 96620227


Мөн тоглолтын тасалбарыг UB PALACE концертын их танхимын билетийн кассаас худалдан авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)