"Хөх сувд" мөсний баяр гуравдугаар сарын 1-5-ны өдөр болно
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд болно. Энэ жилийн Мөсний баярыг Байгаль орчин аялал жуулчлалын яам зохион байгуулах юм.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийжээ. Арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцсон байна.
Нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас 2020, 2021 онд мөсний баярыг зохион байгуулаагүй юм.
Sanuulga.mn