Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.27

“ЭТТ” ирэх сарын 1-нээс нүүрсээ хил үнээр худалдана

“ЭТТ” ирэх сарын 1-нээс нүүрсээ хил үнээр худалдана

“Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх сарын 1-нээс нүүрсээ хил үнээр худалдана гэж тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдэв.

Өнөөг хүртэл тус компани нүүрсээ амны үнээр худалдсаар ирсэн юм. Худалдан авагч тал авсан нүүрсээ уурхайн амнаас шууд ачуулдаг буюу тээврээ өөрсдөө хариуцдаг, хэний машинаар ачуулахаа өөрөө шийддэг байв. Энэ тогтолцоог нэг сарын дараа халж, илүү өндөр үнээр буюу хил үнээр л нүүрс худалдах шийдвэрийг “ЭТТ”-н шинэ удирдлагууд гаргажээ.

Ингэснээр:

  • Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ.
  • Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана.
  • Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана.
  • Валютын нөөц өснө.
  • Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг давуу талтай юм байна.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)