Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд Амгалангийн дулааны цахилгаан станц бүрэн ашиглалтад орно
Хуучин он улирч, шинэ он айлчлан ирлээ. Он солигдох торгон мөчтэй уралдан Монгол Улсын төрийн өндөрлөгүүд ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
Бид та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ жилийн мэндчилгээнд дурдагдсан онцлох амлалтыг тоймлон хүргэж байна.
Тэрбээр мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ”2023 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх болно” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Sanuulga.mn