Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.27

Эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд ипотекийн зээлээ төлж эхлэнэ

Эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд ипотекийн зээлээ төлж эхлэнэ

Цар тахлын хуулийн дагуу орон сууцны найм болон хувийн орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 30 сар хойшлуулж ирсэн. Үндсэндээ, банкууд 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр Цар тахлын хуулийн үйлчлэл бүрэн дууссан бөгөөд дахин сунгахгүй байхаар шийдвэрлэсэн.

Иймд, найм болон зургаан хувийн орон сууцны зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд сар бүрийн төлбөрөө төлж эхэлнэ. Монголбанкны мэдээлснээр нийтдээ 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63 мянга гаруй зээлдэгч эргэн төлөлтөө хойшлуулсан аж.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)